УИХ-ын дарга М.Энхболд ”Онцлох ишлэл”-үүд

 

Нэгдүгээр сэдэв: “Элэг бүтэн Монгол” онцлох ишлэл

 

1. Элэг бүтэн Монгол хөтөлбөр батлагдснаар тавдугаарын 1-ээс эхлэн хэрэгжээд явах болж байна. 2021 он гэхэд монголчууд үндсэндээ элэгний өвчлөлгүй болно.

 

2. Монголчуудын 7-8 хүн тутмын нэг нь элэгний ямар нэг өвчтэй бөгөөд нийтдээ 400 000 хүн элэгний вирустэй байгаагийн 200 000 нь В, С вирустэй, 120 000 нь D, 72 000 нь А вирустэй гэсэн судалгаа байна. Эдгээр вирус элэгний хатуурал цаашлаад хорт хавдар үүсгэдэг аюултай.

 

3. Монголд элэгний хорт хавдраар өдөр бүр 5 хүн нас барж байна.

 

4. Монгол Улс элэгний өвчлөлөөрөө дэлхийн дунджаас 8 дахин өндөр байна. Нөхцөл байдал ийм байгаа нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шалтгаан болж байгаа юм.

 

5. Эрүүл мэндийн даатгалын сангаас 23,5 тэрбум төгрөгийг элэгний С вирусын эмийн хөнгөлтөд зориулж байна.

 

6. Нэг иргэн элэгний В, С вирусээ эмчлүүлэхийн тулд жилд 4 сая төгрөг зарцуулж байна. Энэ нь тухайн өрхөд эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөөс шалтгаалан ядуурал бий болох мөн гадаадад эмчлүүлэх явдлыг өөгшүүлээд байсан юм. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын түвшинд авчирч шийдэж байгаа нь энэ юм.

 

7. Элэгний С вирусын эсрэг дөрвөн төрлийн эм байгаа. Эдгээр эм тус бүрийг 85 ам.доллар буюу 210 мянган төгрөгөөр хөнгөлж өгч байгаа. Өнгөрсөн хугацаанд Harvoni эмийг 9000 хүн уужээ.

 

8. Жил бүр 40 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэ төлбөргүй хийнэ.

 

9. 40-65 насны бүх иргэдээ элэгний хорт хавдрын эрсдэл байна уу, үгүй юу гэдгийн албан журмын эрт илрүүлэлтийн үндэсний аян хэрэгжинэ. Энэ нь улсын санхүүжилтээр хийж буй анхны аян юм. Хорт хавдрыг эрт үед нь оношилсноор өвчлөлийн 1/3-ийг эмчлэх боломжтой болдог.

 

10. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 80 тэрбум төгрөг шаардлагатай. Үүний 65 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, 15 хувийг улсын төсвөөс, 20 хувийг нь бусад хандив тусламжаар шийдвэрлэнэ.

 

Хоёрдугаар сэдэв: Үндэсний баяр наадам

 

1. Монголчууд бол Ази тивийн хойморт бурхан шиг заларсан ард түмэн.

 

2. Дэлхийд хаа ч байхгүй босоо бичигтэй ард түмэн, бид. Чингэс хааны Монгол туургатанд үлдээсэн соёлын их өв бол эрийн гуван наадам юм.

 

3. Морин спортоо улам их хөгжүүлж Гиннесийн номонд бичүүлсэнд их баяртай явдаг.

 

4. Манай уяачид ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Түрүүлсэн морины төлөө хэн нэгэн баярлаж байхад бурхан тэр хүнд талархдаг.

 

5. Гиннесийн номонд бүртгүүлэх үеэр 11125 морьтон жагсаж, 4249 морь уралджээ.

 

6. Монгол хөвгүүд хөдөө тааралдаад барилдаж танилцдаг. Ерөөсөө л босоо заяатай ард түмэн.

 

7. Монголчууд бөхөө дээдэлдэг ард түмэн. 6000 гаруй бөх барилдаж мөн дээд амжилтын номд бүртгэгдсэн. Үндэсний бөхөө ингэж дэлхий дахинд танилцуулж өмчилж байгаад баяртай байдаг.

 

8. Сур харваа гэдэг маань агуу их түүхтэй үндэсний өв соёл юм. Энэ соёлыг ирээдүй үедээ уламжлалыг нь хадгалан үлдээх явдал чухал.

 

9. Нум сумаар 335 алд буюу 500 м гаруйд харваж хийсч буй хиурыг онч мэргэн харвав гэж Чингисийн чулууны бичигт сийлж үлдээжээ.

 

10. Зөвхөн монголчууд эвэр нумаар харвадаг.

 

11. Монголын эрийн гурван наадам хоорондоо их шүтэлцээ хамааралтай байдаг.

 

12. Хүйдолоон худагт 1778-1921 он хүртэл Долоон хошуу даншиг наадам зохион байгуулдаг байжээ. Наймдугаар Богд Жавзандамба хутагтын сууж наадам үздэг байсан Бортолгой хэмээх газар энд буй .

 

Үргэлжлэл бий.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.188.249)

    2017-05-01

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ