Ц.Мөнх-Оргил сайд Европын Холбоонд айлчилна

 

        Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны энэ сарын 2-3-ны өдрүүдэд Европын Холбоонд албан ёсны айлчлал хийхээр болжээ.

 

Сайд Ц.Мөнх-Оргил Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхаж, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Федерика Могеринитэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Тэрээр мөн айлчлалынхаа хүрээнд Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Ивета Григуле болон гишүүд, Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс, Европын Холбооны Худалдааны Комиссарын орлогч Мариа Асениус нартай тус тус уулзахын сацуу Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийх юм байна. 

 

Тус айлчлал нь Монгол Улс, Европын Холбооны хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, Монгол Улсын худалдааны гуравдахь гол түнш болох Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх ач холбогдолтой юм.

 

 С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)