Нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургадугаар сарын 26-нд болно. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа өнөөдөр  эхэлж байна.

 

Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Тиймээс МАН, АН, МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлэх учиртай. 

 

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэсний дараа ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ны дотор нийтэд мэдээлэх юм. Нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт тавдугаар сарын 27-ны өдөр үнэмлэх олгох аж.

 

2017.05.02-06 

Нэр дэвшигчийг бүртгэнэ

 

2017.05.02 

Сонгуулийн насны иргэдийн мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ

 

2017.05.27 

Нэр дэвшигчийн үнэмлэх олгоно

 

2017.06.01 

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ

 

2017.06.12 

Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно

 

2017.06.06-25 

Сонгуулийн сурталчилгаа үргэлжилнэ

 

2017.06.10-11 

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авна

 

2017.06.26 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг орон даяар зохион байгуулна

 

 

 С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)