Э.Бат-Үүл нэрээ бүртгүүлсэнгүй
- 2017-05-02
- Улс төр
- 0

Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгэх ажил 09.00 цагт эхэлж 13.40 цагт дууслаа.
Энэ хугацаанд нийт зургаан нэр дэвшигч бүртгүүллээ.
Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар бүртгүүлсэн юм.
Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ урьдчилж мэдэгдэж байсан ч бүртгүүлсэнгүй.
Мөн нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ “Би-үл оролцогч, Би-идэвхитэй оролцогч” нэртэй нийтлэлээрээ дөнгөж сая дамжуулан илэрхийлсэн ажээ.
С.Наран

Сэтгэгдэл (0)