МАН нэр дэвшигчээ өнөөдөр тодруулна
- 2017-05-03
- Улс төр
- 0

Монгол ардын намын Бага хурал өнөөдөр болно. Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм. МАН-ынхан Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар судалгаа хийсэн аж. Энэхүү судалгаанд үндэслэсэн нэр дэвшигчээ Бага хурлаар оруулж, шийдэх юм байна. Тодруулбал, тус намын Удирдах зөвлөлөөс Бага хуралдаа Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын нэрийг оруулж, нууц санал хураалтаар нэр дэвшигчээ тодруулна гэлээ.
С.Наран

Сэтгэгдэл (0)