МАХН өнөөдөр нэр дэвшигчээ тодруулна

 

        МАХН-аас  Ерөнхийлөгчид нэр дэвших эрхмийн нэр хараахан тодроогүй байна.МАХН өнөөдөр Бага чуулганаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмээ тодруулах аж.  Бага чуулганд дөрвөн эрхмийн нэрийг дэвшүүлж, нууц санал хураалтаар нэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ гэж баттай эх сурвалж мэдээлж байна.

 

Одоогийн байдлаар Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууны нэр ил болоод байгаа бол үлдсэн гурван эрхэмд Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байгаа юм.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)