МАХН Н.Энхбаяраа дэвшүүлэхээр болжээ

 

        МАХН-ын байранд яг одоо тус намын  бага чуулган хаалттайгаар хуралдаж байна. Өглөө хуралдсан гүйцэтгэх товчооны хурлаасаа намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан байна.

 

Хэдийгээр шүүхээс түүний ялгүйд тооцоогүй ч намынхан нь Ерөнхийлөгчийн сунгаанд оруулна гэсэн байр сууриасаа буцсангүй. Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийн тулд өнөөдөр Ялалтын талбайд  жагсаал зохион байгуулахаар болжээ. Жагсаал 15.00 цагт эхэлнэ гэж намынхан хэллээ. Намын гишүүдийн олонх нь намын даргаа дэмжиж байгаа аж.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)