МАХН өнөөдөр жагсана

 

        МАХН өнгөрөгч баасан гаригт Бага чуулганаа хийж, ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр болсон. Үүнээс өмнө шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүйг мэдэгдсэн юм. 
МАХН-ын хувьд Сонгуулийн ерөнхий хороонд Н.Энхбаярыг нэрийг өргөн барина гэдгээ хатуу мэдэгдэж, шүүхийн байгууллагад улстөрийн нөлөөлөл үзүүлэхгүй байхыг төрийн гурван өндөрлөгөөс шаардан, албан бичиг илгээсэн аж. 
Мөн өнгөрөгч баасан гарагт тус нам иргэний нийгмийн  байгууллагын төлөөллүүдтэй хамтарч, төрийн ордны гаднах орчинд эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар өнөөдөр 12:30 цагт өнөөгийн эрх баригч МАН-ын төв оффис болох Тусгаар тогтнолын ордны гадаа  МАХН жагсаал зохион байгуулах ажээ. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (49.0.218.104)

    2017-05-08

    худалч, газрын наймаачин энхболдод хууртаж төрд гаргачихаад халаасаа тэмтэрүүлж харааж зүхэж суугаа хичнээн монгол түүнийг дэмжиж санал өгөх бол. эдийн засгийн алуурчин оюутолгойн дээрэмчид хар машинаараа тусгайлан оруулж ирсэн хятад ажилчдаараа л санал луйвардахгүй бол гарах нөхцөлгүй. улайрсан луйварчин бас дахиад хулихдах биз