Үр хүүхдэдээ тавих анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлээрэй, эцэг эхчүүд ээ
- 2017-05-12
- Нийтлэл
- 0

Эцэг, эхчүүд ээ үр хүүхдэдээ тавих анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлээрэй Одоо таны хүүхэд хаана, юу хийж явааг та мэдэх үү. Нийгэм хөгжихийн хэрээр сайн бас саар зүйлийг ч дагуулсаар байна. Тодруулбал, манайд фэйсбүүк, твиттер хэрэглээ сошиал, онлайн хэрэглээ өндөр төвшинд хүрсэн билээ. Бараг өсвөр насны бүх хүүхдүүд дээрх зүйлсийг хэрэглэж байгаа юм. Учир нь өсвөр насныхныг амиа хорлоход өдөөн турхирдаг “Цэнхэр халим” гэх тоглоомын талаарх мэдээлэл цахим сүлжээнд хурдтай тархаж буйг цагдаагийн байгууллагаас анхааруулж сэрэмжлүүлж эхэллээ.
Энэхүү тоглоом нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санааны эмзэг байдлыг ашиглаж, улмаар тоглоомонд донтуулах байдлаар ашиглаж байгаад, эцэст амиа хорлоход өдөөн турхирдаг аж.
Нөгөөтэйгүүр, амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа гэнэ. Түгээр ч барахгүй өвтгөх, сэтгэл зүйн хувьд хэвийн биш үйлдлүүдийг хүүхдүүдээр хийлгэж, эцэст нь амиа егүүтгэх, тоглоомын төсгөлийн өрөг аж.
Түүнчлэн ОХУ-аас гаралтай гэгдээд байгаа энэхүү тоглоомын улмаас 2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны дөрөвдүгээр сарын хооронд нийтдээ 130 өсвөр насны хүүхэд амиа хорлосон судалгааг гаргажээ. Хүүхдүүдийг амиа хорлоход хүргэсэн найман бүлгэм ажиллуулж байсан 21 настай залууг тус улсын хуулийнхан баривчилж шийтгэжээ. Уг тоглоом Казахстан, Киргизстан, Молдав, Украин, Аргентин, Их Британи улсад тархаад байгаа ажээ. Харин Казакстанд 50 хүүхэд амиа хорлосон гэсэн мэдээ байгаа юм байна. Мөн манай улсад “Цэнхэр халим” сүлжээ тоглоомоос үүдэн хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй ч гарч болох эрсдэлээс сэргийлж Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудалд анхаарал хандуулж эхэлжээ.
Цаашилбал, хүүхдүүд фэйсбүүкээс болж гэмт хэрэг зөрчилд өртөх тохиолдол нэмэгдсээр байгааг цагдаагийнхан үгүйсгэхгүй байгаа. Өнгөрсөн онд л гэхэд гэмт хэргийн улмаас 234 хүүхдийн эрх ашиг хохирсны дотор интернэт орчноос үүдэлтэй хэрэг цөөнгүй гэлээ. Хүүхдүүд олон цагаар РС-нд өнжих, интернэт тоглоомонд донтох нь асран хамгаалагчийн анхаарал хандуулаагүйтэй холбоотой гэж үзэж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байсан юм. Тиймээс эцэг, эхчүүд үр хүүхдэд ээ тавих анхаарлаа дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай боллоо.
ЦЕГ: Зөвлөмж
ЦЕГ-аас цахим орчин дахь гэмт хэрэг, аюултай тоглоом наадгайд оролцохгүйн тулд юунд анхаарах талаар дараах зөвлөмжийг гаргажээ.
• Цахим орчинд танихгүй хүнтэй битгий найз болоорой
• Хувийн мэдээллээ танихгүй хүнтэй битгий хуваалцаарай
• Интернэтэд танилцсан хүнтэйгээ биечилж бүү уулзаарай
• Уулзах бол ганцаараа бүү очоорой
• Эргэлзээтэй сэжигтэй тохиолдлыг аав ээж ах эгч нартаа заавал хэлэхийг санууллаа

С.Наран

Сэтгэгдэл (0)