МАХН-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
- 2017-05-15
- Улс төр
- 0

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсантай холбогдуулан, өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ингээд тэдний байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар:
-Монголын нийгмийг эрүүл саруул болгох, МАНАН дамжсан улстөрийн бохир тогтолцооноос салгах асуудлыг бид энэ удаагийн сонгуулиар засах боломжтой. Гэтэл эрх баригч нам төрийн албаны сайд дарга нарт мөнгөний босго тогтоож, сонгуулийн зардлаа босгож, төрийн байгууллагад хүчээр нөлөөлж байна. Асар их мөнгөний сонгууль явуулахаар эрх баригч нам улайрч байна.
МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Шаравдорж:
-Өчигдөр бидний хувьд их чухал өдөр байсан. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлэх хүлээлттэй байв. Гэвч СЕХ хууль зөрчих замаар Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзах шийдвэрийг гаргалаа. Тус байгууллааас гаргасан тогтоолын гол агуулга нь гурван шалтгаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан явдал байлаа. Тогтоолд туссан заалтууд нь маш ерөнхий байгаа нь хардлага төрүүлж байна.
Энэ мэт ерөнхий заалтыг барьж бүртгэхээс татгалзаж байгаа нь нэг талд ажиллаж буйг нь харуулж байна. Заалт нь маш тодорхой байх ёстой. СЕХ нэр дэвшигчдийг бүртгүүлэх ажиллагааг нээлттэй явуулна гэсэн атлаа хуралдаанаа хаалттай явууллаа. Бид хурлын явцыг нээлттэй байдлаар сонсохоор очсон ч СЕХ-ноос нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй. Нэр дэвшигч Н.Энхбаяр өөрөө хүртэл очсон. Бидний зүгээс хуралдаанд тайлбар хийхийг хуулийн хүрээнд хүссэн юм. Гэвч цагдаагийн хамгаалалт авч, биднийг нэвтрүүлэхийг хатуу хориглосон.
УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар:
МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэд Ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан. МАХН-ыг иргэний хөдөлгөөн, эвслүүд дэмжиж ажиллаж байгаа. МАНАН гурван сая иргэний эрхэнд халдсан юм биш. ОУВС, Рио тинто Монгол төрийн эрх барих эрхэнд халдлаа. Тиймээс энэ сарын 18-нд 11:00 цагаас Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаалд ирээрэй.
С.Наран

Сэтгэгдэл (2)
ÐÐÐÐÐÐÐÐÐÐÐÐÐ (202.9.43.217)
Ð¥ÑÑÐ»Ñ Ð·Ó©ÑÑÑÐ¸Ñ Ó©Ó©Ð´ Ñ Ñдлаа бÑÑаад л. ÐÐ½Ñ ÐÑÑнбааÑÐ°Ñ Ð¨Ð°ÑавдаоÑж 2 Ñ Ñнд Ñ Ñ ÑÑÑггүй болоод Ñ Ð¾Ð³ дÑÑÑ Ñ Ð°ÑÑан Ñм Ñиг болÑон Ñ Ð´ÑÑ. Ðдоо ÐÐ½Ñ Ð±Ð°ÑÑÑн бөгÑийг долоож Ñ ÑдÑн Ñөг олж Ð°Ð¼Ñ Ð·ÑÑÑ Ð´Ð°Ð° Ñ Ò¯ÑÑÑ ÑÑ. ШаÑавдоÑж ÐÑ Ð´ÑлгүүÑийн зүүн биед Ñом оÑд Ñ Ð°ÑÑ Ð±Ð°ÑÑÑан Ñ Ð°Ð°Ð½Ð°Ð°Ñ Ð¼Ó©Ð½Ð³Ó© олÑон Ñм бол доо. ÐÐ½Ñ Ð±Ð°ÑÑ Ð³Ð°Ñгаж мөнгө өгÑөн Ð±Ð°Ð¹Ñ . ТиймÑÑÑ ÐÐ½Ñ Ð±Ð°ÑÑаа Ñ Ð¾Ð»Ð´Ð¾Ð¶ Ñаддаггүй.
ҮлмÑдÑÐ³Ñ (103.11.193.234)
Ð¥Ó©Ó©ÑÑ Ð¸Ð¹Ð´Ó©Ó© ÑÐ½Ñ ÐанбааÑÐ°Ñ Ñ ÑÑам гоÑÑдÑон Ñ Ò¯Ò¯Ñ Ñд Ñиг... Ðлбан ÑÑÑаалÑн Ñ Ð¸Ð¹ÑÑ Ñл Ñ Ò¯Ð½Ð¸Ð¹Ð³ ÑаÑмагÑин Ñиг л Ð±Ð¾Ð»Ð³Ð¾Ñ Ñм даа. Ðйм овилгогүй Ñ Ò¯Ð½ ЧингÑÑийн ÐонголÑг ÑдиÑдана гÑж ÑÑ Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð² дÑÑ... Ðо Ñо