Н.Энхбаярын унтардаггүй “хүсэл”

 

        МАХН-ын дарга Н.Энхбаярыг монголын ард түмэн андахгүй. Өөрөөр хэлбэл, найман настай балчраас наян настай буурай хүртэл андахгүй гээд хэлчихвэл нээх буруудахгүй байх. Улстөрийн бүхий л албанд хүч сорьж, хашиж үзсэн нэгэн. Түүнд очоогүй албан тушаал хүрээгүй эрх мэдэл бараг үлдээгүй. Түүгээр үл барам Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр хүртэл ажиллаж байсан. Түүнд мандан бадралын үе байсан уу, байсан. Монголын улс төрийн бүхий л албанд очиж, хөлбөмбөгөөр бол түүнийг төвийн тоглогч гэж тодорхойлж, хүлээн зөвшөөрч явсан үе ч бий. Тэрбээр төрийн бүхий л албан тушаалд ажиллахдаа гай ч тарьсан гавьяа ч байгуулсан гэдгийг хүн бүр хэлдэг. Тиймээс түүнийг хийхээ хийсэн. Тэгэхээр зайгаа дараагийнхаа үед тавьж өгөө гэсэн  үг болов уу. Учир нь цаг цагаараа байдаггүй ээ. Цахилдаг хөхөөрөө байдаггүй гэсэн зүйр үг ч бий. Магадгүй энэ цаг үед тэр дундаа улс төрчдөд зориулсан үг байх. Түүнд монголын ард түмэнд хайрлагдаж, хүндлэгдэж, адлагдаж явсан үе хүртэл байгаа. Ерөнхийлөгчдөөс хамгийн анх ял эдэлж байсан хүн. Одоо ч түүний ялтай хугацаа дуусаагүй байгаа. 

 

Түүнийг тодорхойлох олон зүйлээс өндөр өөд өгсөж бас уруудаж үзсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд Н.Энхбаяр гэж хүнд итгэж, даалгаж, хүлээлгэж, хүлээж үзсэн. Одоо хангалттай байх. Магадгүй өөрт байсан боломжтой цаг хугацаанд хийгээгүй зүйлээ одоо хийнэ гэж хэзээ ч байхгүй ээ. Түүнд төрийн тэргүүний сэнтий рүү мярайх нүүр ч үлдээгүй. Гэсэн хэдий ч зүтгэсээр, гүйсээр л байна. Түүнийг нь СЕХ-ноос ирсэн баримт хүртэл батлаад өгөв. Тодруулбал, баримт бичгийн бүрдэл дутуу. Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д зааснаар Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгүүдийг Сонгуулийн Ерөнхий Хороонд бүрэн ирүүлэх ёстой. Хэрэв хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.1.4-т зааснаар бүртгэхээс татгалзахаар хуульчилсан.

 

Дараа нь түүний ялтай хугацаа ирэх наймдугаар сард дуусна.  Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.3.4-д зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх шаардлагыг хангасан байхаар хуульчилсан. 
 

Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 61.1.2, 61.1.4, 61.1.5, 61.1.7-т зааснаар Цагдаагийн төв байгууллага нь ял шийтгүүлсэн хүний талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байна.

 

МАХН -аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь ялтай буюу ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй болохыг Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №0011854 дугаар тодорхойлолтоор тодорхойлсон байна.

 

Төгсгөлд нь түүнийг сүүлийн таван жилд Монгол Улсад байнга оршин суугаагүй гэсэн хариуг өгчээ. Монгол Улсын Үндсэн Хуулийн гучдугаар зүйлийн хоёр, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.” гэж тус тус заасан бөгөөд мөн Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.5-д “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заасан байна. Тиймээс тэрбээр ямар ч үйлдэл хийлээ гэсэн бид хуулийн дор захирагдаж л амьдрах ёстой. Үүнийг хамгийн их мэдэж байгаа хүн нь Н.Энхбаяр өөрөө юм. Тиймээс МАХН-аас дараагийнхаа хүнийг сонгохоос өөр арга үлдсэнгүй ээ. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • монгол хн (66.181.181.253)

    2017-05-16

    эерэгээр харж, алдаагаа засах боломж олговол хамгийн үнэнч туршлагатай, яг энэ хүнд үедюу хийхээ мэдэж байгаа цорын ганц лидер байж магадгүй шүү монголчуудаа.

  • Зочин (202.9.41.78)

    2017-05-16

    Монголыг эрлийзжүүлж устгах гэж 3 сая хужааны эхний хүн бишүүд орж ирсэн болхоор Гадаад яамны сайдад эхнээс нь хэдэн саяын тусламж өгч эхэллээ үүнийг эрлийз болгож дуусгах тусламж үүнийг яах вэ Энхбаяраа Оюунхоролоо

  • зочин (202.9.42.231)

    2017-05-16

    Энхбаярийг дэмжиж санлаа өгч,хүнтэтгэж явсан үе бии .гэтэл энэ хүн маань албан тушаалын жинхэн донтон шуналтан болчоод байгааг гайхаж харамсаж сууна . энэ эдгэршгүй өвчин байж мэднэ.амь насанд нь цөвтэй байх ч байж мэднэ шүү таминь энэ хүнийг аварч үз бурхан минь

  • (150.129.142.214)

    2017-05-16

    гадаадад гэр бүлээрээ амьдардаг баяр ёс- болон элчин хийгээд бхад яагаад энхбаяр болохгүй гэж...