С.Ганбаатар: О.Баасанхүү бид хоёр их дотно, намайг дэмжиж байгаа гэлээ

 

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшээд байна. Тэрбээр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Нэр дэвшигч С.Ганбаатар “Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвших шийдвэр үнэхээр гэнэтийн байсан. Хоёр жилийн өмнө би Ерөнхийлөгч болмоор л байна. Надад Ерөнхийлөгч болчихвол хийх ажлын төлөвлөгөө байна хэмээж байсан. МАХН бол жирийн ард түмний эрх ашгийг дээдэлдэг нам. Тийм ч учраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг тууштай тэмцэж энэ сонгуульд оролцохоо би илэрхийлж байсан. Олон хүн дэвших үү гэж асуухад би дэвшихгүй л гэж байсан. Харин МАХН-ын бага чуулганаас цагийн өмнө нэр дэвшихээр шийдсэн. Монголын ард түмний төлөө би зүтгэнэ” хэмээв. Харин мэдээллийн төгсгөлд  С.Ганбаатар “О.Баасанхүү намайг дэмжиж байгаа гэдэгт би итгэж байгаа. Бид их дотно. Өнгөрсөн дөрвөн жил хамт доромжлуулж зүдэрч явсан. Тийм болохоор намайг дэмжиж байгаа гэдэгт итгэж байна”  гэлээ.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • kkkk (202.72.244.172)

    2017-05-18

    haha gutsdag haltar we

  • ХҮН (202.21.106.101)

    2017-05-18

    ХҮН нам муу ГАМБААГАА дэмжиж чадахгүй ТҮҮНИЙ ХҮН ЧАНАРЫГ БИД ДЭНСЭЛСЭН даанч өчүүхэнштээ