Зөв хүн болж өсч хүмүүжихийг эрхэм дүү нартаа хүсэн ерөөе

 

        Эх орны минь гэрэлт ирээдүй, аав ээжийн амин эрдэнэ болсон мянга мянган хүүхэд багачууддаа эрүүл энх, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд дэвшүүлье.

 

Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Эрдэм мэдлэгийг эрхэмлэж, монгол ёс уламжлалаа хүндэтгэн сахисан, эх орон, байгаль дэлхийгээ хайрласан, хүсэл мөрөөдөлдөө хүрэх чин эрмэлзэл, зорилготой зөв хүн болж өсч хүмүүжихийг эрхэм дүү нартаа хүсэн ерөөе.

 

Хүүхэд зөв бие хүн болж төлөвших нь гэр бүлээс эхлэлтэй учир гэр бүлийн хайр халамж анхаарал, аав, ээжийн үнэт сургаал, үүрэг хариуцлага хамгаас чухал гэдгийг эцэг, эх, асран хамгаалагч бүр үргэлж санаж явах учиртай.

 

Гэр бүл, хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, тэднийг сурч боловсрох таатай нөхцөлөөр хангахад Монгол Улсын Засгийн газар бүх талаар анхаарч ажиллах болно.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                

Ж.ЭРДЭНЭБАТ

 

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)