Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзана

 

        Шадар сайд У.Хүрэлсүхийг өөрийн эх орондоо Онцгой байдлын албыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирсэнийг өндрөөр үнэлж НҮБ-аас “Манлайлагч-Төрийн түшээ”-гээр өргөмжилсөн билээ.

 

Мөн Монгол Улс Азийн бүс нутгийн болон олон улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого тодорхойлоход манлайлах үүрэгтэйгээр оролцох болсоны илэрхийлэл юм гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Роберт Глассер онцлон тэмдэглэсэн.

 

Тэгвэл өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүх Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын Манлайлагч төрийн түшээгээр өргөмжлөгдсөнтэй холбогдуулан НҮБ-ын суурин зохицуулагч, хатагтай Беате Транкманныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзах юм.

 

Уулзалтын үеэр НҮБ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцана. Уулзалт Шадар сайдын өрөөнд 12:00 цагаас болно.

 

 С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)