Тендерийн урилга
- 2017-05-16
- Улаанбаатар
- 0
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: 106 дугаар сургууль орчмын тэмдэг, тэмдэглэгээ, туузан хашлага, хурд сааруулагч, зогсоол байгуулах ажил, НХААГ-17/0126
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-17/0126
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос “106 дугаар сургууль орчмын тэмдэг, тэмдэглэгээ, туузан хашлага, хурд сааруулагч, зогсоол байгуулах ажил”-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж цахим тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг татаж авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө тендерт оролцох хураамж болох 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 ондуудад доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-ийн санхүүгийн тайлангийн хуулбар ирүүлэх.
Тусгай зөвшөөрөл:
1. Зам тээврийн яамны:
3.7.4.4 ЗЗА-4 Замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил
Тендерийн хамт 1,027,000” /Нэг сая хорин долоон мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Хүчинтэй байх хугацаа: 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хүчинтэй байна.
Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 10:30 цагт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн 1012 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж,
Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар,
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
Утас: 75757806,
Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn

Сэтгэгдэл (0)