Ж.Мөнхбат: 116 дугаар сургуулийн сурагчдын гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно

 

        Сургуулийн захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй, зарим багшийн  ур чадвар муу зэрэг үндэслэлээр 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Мөн хэвлэлийн бага хурал хийн сургуульдаа үүсээд байгаа асуудлын талаар ч нийтэд хандсан юм.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, удирдах албан тушаалтнууд, Нийслэлийн Боловсролын газрын дарга болон сургуулийн захирал, багш нарын төлөөлөлтэй уулзлаа.

 

Тэрээр сурагчдын гомдол үндэслэлтэй эсэхийг тогтоох Ажлын хэсэг байгуулж, ажилд нь оруулан, дүгнэлтээ Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгалаа. Гомдол үндэстэй бол захирал, холбогдох багш нарт хариуцлага тооцно гээд Ажлын хэсэг аль нэг талыг барьж ажиллахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

 

Энэ шалгалт хэн нэг хүн, багшийг захиалгаар, зохион байгуулалттайгаар ажилгүй болгож хэлмэгдүүлэх гэж байгаа хэрэг бус гэдгийг ч сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Ж.Мөнхбат тодотголоо. Цаашид боловсролын салбарт иймэрхүү алдаа дутагдал гарах ёсгүй, асуудал байвал дотооддоо ярьж, харилцан ойлголцож, ажлаа хэвийн явуулж байх хэрэгтэй гэдгийг сургуулийн захирал, багш нарт зөвлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (103.10.23.127)

    2017-06-08

    Хүүхдүүдийг яг шалгалт шүүлгэнийх н үеээр хатгаж турхирдагаа болимоор юм аа. Дүрдээ итгээд хүүхэд хохироогоод явах юм тэр САРАНТӨГСТӨНГҮҮД

  • (103.57.94.59)

    2017-06-07

    Shiidej chadahgyi uchraas handaj baigaa biz dee dotooddoo hezee ch shiidehgyi daraagiin surguuliin asuudal garch irehed belen bna

  • (103.57.94.59)

    2017-06-07

    Дотооддоо яаж шийдэх юм бэ шийдэж чадахгvй учраас хандаж байгаа юм биш vv? Дараагийн сургуулийн асуудал ч гарч ирнэ

  • (202.179.31.22)

    2017-06-07

    Ene Bayarsaihan gej ogtsordoggui busgui yu Monhbatiin yu yum bol