Тендерийн урилга
- 2017-06-08
- Улаанбаатар
- 0
Огноо: 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Эмнэлгийн барилга 40 ор /БХД, 1 дүгээр хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-17/0007
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Эмнэлгийн барилга 40 ор /БХД, 1 дүгээр хороо/-ны ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 3 жил /2014, 2015, 2016/ онуудад борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байх.
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 3 жил /2014, 2015, 2016/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Барилга хот байгуулалтын яамны
- 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, болон түүнээс дээш
- 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл), болон түүнээс дээш
- 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, болон түүнээс дээш
- 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний, болон түүнээс дээш
- 2.2.8 Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35 кВ хүртэл/ угсралт эсвэл Эрчим хүчний яамны 3.2.1. 0.4-10 кВ-ын ЦДШ, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ, болон түүнээс дээш
- 4.1 Лифт, эскалатор, зорчигчийн ган татлагат болон чирэх замын угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээ, болон түүнээс дээш
Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 30,393,000 /гучин сая гурван зуун ерэн гурван мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.
Хүчинтэй байх хугацаа: 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хүчинтэй байна.
Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж,
Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар,
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,
Утас: 75757807
Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn

Сэтгэгдэл (0)