Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- 2017-06-08
- Улаанбаатар
- 0
- Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь “Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлагыг дүгнэх хот байгуулалтын үнэлгээ боловсруулах” НХААГ-17/0156 дугаартай ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 онд хийгдэх болно.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараахи мэдээллийг ирүүлнэ:
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тусгай зөвшөөрлийн хуулбар:
Барилга хот байгуулалтын яамны:
- 1.1.2. Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа
- Тус ажлыг хийж гүйцэтгэх инженер техникийн ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл, CV
- Сүүлийн 3 жилд /2014, 2015, 2016 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтрэж цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08:00 цагаас 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд Цахим Худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээр 2017 оны 06 дугаар сарын 19–ний өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж,
Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар,
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
1011 тоот. Утас: 75757810

Сэтгэгдэл (0)