Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

 

 

 

 

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр  Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн мэдүүллээ.УИХ-ын  1995 оны 36 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Боловсролын талаарх баримтлах бодлого"-д “...боловсролын үйл ажиллагааг хэвийн жигд явуулах нөхцөл орчин бүрдүүлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлж, багшийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх”, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-д "Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг цогцоор нь цогцоор нь шийдвэрлэх аж.

 

 Түүнчлэн  энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ" гэж, 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т “3.3.11.Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно.” гэж тус тус заасан нь хуулийн төслийг боловсруулах хууль эрх зүйн үндэслэл болсон гэж УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ.

 

                                                                                                                                                Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)