20 мянган ажлын байранд өнөөдөр бүртгэнэ

 

                                    

 

Засгийн газрын яамд, агентлагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж буй. Тэгвэл ирэх даваа, мягмар буюу зургадугаар сарын 19-20-ний өдрүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болох юм. Тус яамны нээлттэй хаалганы өдөрлөг нийслэлд болохоос гадна 21 аймагт болох аж.

 

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэд элэгний С вирусийн талаарх мэдээлэл, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлогоо, шинжилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх талаар мэдээлэл авах боломжтой. Мөн хөдөлмөрийн бирж ажиллаж, 20 мянган ажлын байранд бүртгэх, Эрүүл мэнд, даатгалын сангийн мэдээлэл болон үзлэг оношлогоо, хүүхдийн зуслан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээлэл зэргийг нэг дороос авах боломжтой юм байна.

                                                                                                                                                      Б.Батаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)