Дахин сонгуулийн санал хураалтыг ирэх сарын 7-нд болголоо

 

        Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын товын талаар хэлэлцэж долдугаар сарын 7-нд явуулахаар шийдвэрлэлээ. 

 

Дахин санал хураалтыг 7-р сарын 9-нд гэж зарлсан байсан боловч иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул өөрчлөх шаардлагыг улс төрийн намууд тавьсны дагуу СЕХ намуудын шаардлагыг хүлээн авч, хугацааг хоёр өдрөөр наашлууллаа. 

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)