Өнөөдөр саналын хуудсаа хүргүүлж дуусгана
- 2017-07-03
- Улс төр
- 0

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт долдугаар сарын 7-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо алслагдмал аймгуудын саналын хуудсыг хүргүүлж эхэлжээ.
Мөн гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хүргүүлсэн байна. Саналын хуудсыг өнөөдөр гэхэд бүх аймаг, сумдын санал авах хэсгүүдэд тагнуулын байгууллага болон цагдаагийн хамгаалалттай хүргэж дуусгах ажээ.
Саналын хуудаст МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын цээж зураг болон сонгох тэмдэглэгээ байгаа юм.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)