Гадаадад байгаа иргэд маргааш саналаа өгнө
- 2017-07-03
- Улс төр
- 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд орон даяар явагдсан ч гурван нэр дэвшигчийн нэг нь 50+1 буюу олонхийн санал авч чадаагүй тул хуулийн дагуу хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулахаар болсон.
Дахин санал хураалтыг орон даяар энэ сарын 7-нд явуулахаар болсон бол хилийн чанад дахь монголчуудын саналыг энэ сарын 4,5-ны өдрүүдэд авахаар болсон билээ.
Энэ удаагийн санал хураалт нь сонгуулийн үргэлжлэл учраас санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн нэрийн жагсаалтын бааз өөрчлөгдөхгүй болохыг СЕХ-оос мэдэгдсэн. Хилийн чанад дахь монголчуудын санал өгөх насны иргэдийн бүртгэл зургадугаар сарын 15-нд зогссон. Үүнээс хойш долоодугаар сарын 7-ныг хүртэл хугацаанд нас барсан хүмүүсийг бүртгэлээс хасах аж.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадын улс оронд ажиллалж амьдарч буй нийт 7209 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн.
Б.Батаа

Сэтгэгдэл (1)
zochin (202.179.27.132)
gadaadad jargalaa edlej baigaa nukhduuded sanal bolgohod ene dakhin songuulid tsagaan sanal uguhiig urialj bna ..