Ж.Батзандан гишүүн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

 

        УИХ дахь АН-ын бүлэг хэд хэдэн асуудлаар хуралдсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн чухал сэдвийг хөндөж, сонгуультай холбоотой элдэв янзын өдөөн хатгалга, турхиралтад иргэдээ өртөхгүй байхыг уриаллаа.

 

Тухайлбал, зарим улстөрийн нам хүчин иргэдээ сонгуульд оролцохгүй байхыг, зарим нэг улстөрч цагаан хуудсаар саналаа өгөөрэй гэж уриалж буй нь хуулиар хориглогдсон зүйл гэдгийг сануулсан юм. Энэ нь сонгуулийн ирц бүрдэхгүй байх, улмаар дахин сонгууль өгөхөд нөлөөлөх хүчин зүйл. Тиймээс долдугаар сарын 7-нд сонгуульдаа идэвхтэй оролцож, сонголтоо баталгаажуулах хэрэгтэй.

 

Нэг удаа сонгууль явуулахад 20 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ мөнгөөр 20 цэцэрлэг, сургууль барих боломжтой. Тиймээс аль аль талдаа хариуцлагатай байж, иргэд хэн нэгний “Саналаа битгий өг”, “Цагаан хуудсаараа саналаа өгөөрэй” гэсэн өдөөн хатгалгад авталгүй сонголтоо мэргэн хийж, харин зарим улстөрч болоод нам хүчнүүд хуулийн дагуу сонгуульдаа шударга өрсөлдөх хэрэгтэй юм.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.179.219)

    2017-07-03

    Батзандан гишүүн хуульч нөгөө талаар шудрага юм шиг сананддаг атлаа Х.Баттулгыг дэмжээд байгаа нь хуульч шудрага гишүүний мөн чанар даанч нэг биш дээ.Баабар шиг,Тэмүүжин шиг байгаач АН амьдрал чинь биш шүү дээ МУ-ын хувь заяаг бодооч.