Иргэд минь сонгуульдаа идэвхтэй оролцоорой
- 2017-07-04
- Улс төр
- 0

Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох сонгуулийг улс орон даяар өнгөрөгч сарын 26-нд зохион байгуулсан боловч хэн нь ч олонхийн санал авч чадаагүй учир нь дахин санал хураахаар болсон билээ.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч долоо дахь удаагийн сонгууль УИХ-д суудалтай гурван намаас өөр өөрийн дэвшигчээ тодруулж, сонгуульд өрсөлдсөн. Өөрөөр хэлбэл, МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдсөн боловч аль нь олонхийн санал авч чадаагүй юм. Цаашилбал, нэр дэвшигчдээс хэн нь сонгогчдын 50+1 хувийн саналыг авч чадаагүй гэсэн үг.
Тодруулбал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 хүний санал авсан юм.
Иймд СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг 14 гаруй хоног буюу энэ сарын 7-нд дахин явуулахаар шийдвэрлэсэн билээ. Харин гадаадад байгаа энэ сарын 4-нд Ерөнхийлөгчийн сонгуулиа өгөх юм.
Тиймээс хоёр дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд болохоор болсон юм. Дахин сонгуулийн санал хураалтанд төрөөс 7,2 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. 2017 оны төсвийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардлыг 14.9 тэрбум төгрөгөөр баталж өгсөн байдаг. Ингээд нийтдээ 20 гаруй тэрбум төгрөгөөр монголчууд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байна.
Түүнчлэн МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд санал иргэдийг өгөх иргэдийг цагаан хуудас тараахад уриалан дуудаж, олон нийтийг өөрийнхөө хүсэл зорилгыг биелүүлэхийн тулд буруу мэдээлэл тарааж байгаа билээ.
Хэрвээ энэ удаагийн санал хураалтанд иргэдийн идэвх сул, оролцоо хангалтгүй болбол дахин сонгууль зарлах магадлалтай. Улмаар улсын эдийн засаг хүндхэн байгаа энэ үед дахин, дахин сонгууль хийх нь Монгол Улсад тэр дундаа эдийн засагт хүндрэл үүсэх юм. Тиймээс иргэд минь сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрийн сонгосон нэр дэвшигчидээ саналаа өгөөрэй.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)