Ирц хүрэхгүй бол дахин сонгууль явуулна

 

        СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцав.

    

Хоёр дахь санал хураалт энэ Баасан гарагт явагдана, бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

 

Сонгуулийн Ерөнхий Хорооноос хоёр дахь санал хураалтын бэлтгэлийг хангах шуурхай ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Хугацаандаа амжуулахын төлөө манай хүмүүс өдөр шөнөгүй л зүтгэж байна. Цаг агаар, бороо шуурганаас болж онгоц саатах, цахилгаан тасалдах гээд бэрхшээл гарч байна. Харин холбогдох яам, газар нь хурдан шуурхай арга хэмжээ авч туслаж байгаа. Хоёр дахь санал хураалтын бэлтгэлийг санал хураалтаас өмнө бүрэн хангана.
 
    

Саналын хуудас хэзээ хэвлэгдэж дуусах вэ?

    

Бүх аймаг, дүүргийн саналын хуудсыг хэвлэж дуусгасан. Одоо хүргэлтийн ажил хийгдэж байна. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах саналын хуудас хүргэгдсэн. 

    

Саналын машин, техник хэрэгсэл бэлэн болсон уу?

    

Сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, санал авах, тоолох төхөөрөмжийг дахин санал хураалтад бэлтгэх ажил аймаг, дүүргүүдэд хийгдэж байна. Тагнуулын ерөнхий газар, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан ажлын хэсэг хуваарь, төлөвлөгөөний дагуу аймгуудад ажиллаж байна. 

 

Хоёр дахь санал хураалтад хоёр хүн өрсөлдөж байгаа. Хуулиараа олонхийн санал авсан байх ёстой юу?

 

Тийм. Хоёр нэр дэвшигчийн аль нэг нь олонхийн санал авч байж Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Үндсэн хуульд энэ талаар маш тодорхой заасан. Сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ гэж заасан.

 

Сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчид гэдгийг тодруулж өгнө үү?

 

Сонгуульд оролцоно гэдэг нь сонгогч бүртгүүлээд саналын хуудас авч саналаа өгөхийг хэлнэ. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн мөртлөө саналаа өгөөгүй хүнийг сонгуульд оролцож саналаа өгсөн гэж үзэхгүй. Тэгэхээр нэр дэвшигч нь сонгуульд оролцсон сонгогчдын олонхийн санал авч байж сонгогдоно гэж ойлгож болно. Олонхи гэдгийг тавин хувь дээр нэмэх нь нэг санал гэж ойлгоно.

 

Ирцийн талаар хуульд юу гэж заасныг тодруулна уу?

 

Сонгуулийн тухай хуульд тавин хувь гэсэн заалт бий. Тухайлбал, сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол нэмэлт санал хураалт явуулахаар хуульчилсан. 

 

Ирц 50 хувьд хүрээгүй бол дахиад нэмэлт санал хураалт явуулах уу?

 

Тийм, гэхдээ нэмэлт санал хураалтыг зөвхөн 50 хувь нь хүрээгүй хэсэгт л явуулна. Санал хураалтад оролцоогүй сонгогчид л нэмэлт санал хураалтад оролцоно. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана. 

 

Цагаан хуудас гэсэн яриа гадуур яваад байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд иргэний сонгох эрхийг хуульчилсан. Сонгуулийн тухай хуульд сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно гэж заасан. Тийм учраас иргэдийг сонгуульд оролцуулахгүй байх, санал өгөхгүй байхыг уриалах нь хууль бус үйлдэл юм. Манай иргэд сонгогчид ийм хууль бус уриалга, нөлөөнд автаад байдаггүй шүү дээ. Тэд хуулиа дээдлэн сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөөр ирсэн. Энэ нь сүүлийн хоёр удаагийн сонгуулиар иргэдийн оролцоо сайжирч ирц нэмэгдэж байгаагаар харагдаж байна. 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • зочин (43.242.243.224)

    2017-07-05

    хэнд ч өгөхгүй

  • хуцсех содмонцэрэн хулгаачаа (43.242.243.224)

    2017-07-05

    заавал энхболдод ашигтайгаар сонгууль хийж байна ард түмэны хүлээсэн хүн огт биш үзэн ядаж байгаа луйварчин энхболд шд саналаа өгнө гэж лав байхгүй бүү горидсех энхболд элбэгдоржтонгууд

  • ЗОЧИН (43.242.243.224)

    2017-07-05

    УГААСАА СОНГОЛТ БАЙХГҮЙ ШД ДАХИН СОНГШУУЛЬ ЯВУУЛЖ ТЭНЭГТЭЖ ЭНХБОЛДЫГ ХҮЧЭЭР ГАРГАХ САНАА СЕХ Д БАЙНА ХЭЗЭЭЧ БҮТЭХГҮЙ ТЭГВЭЛ АРД ТҮМЭН БОСОХ БОЛНО ШҮҮ САНУУЛЖ БАЙНА ЗААВАЛ ЭНХБОЛДЫГ ГАРГАХ ГЭЭД СЕХ УЛААРЧ АЛБАН ТУШААЛ АВЧ СЕХ ГАРЧ ӨӨР ТӨРИЙН АЖИЛД ОРОХ ГЭСЭН САНАА ШҮҮ ХУДЛАА АЖИЛАА ӨГЧ ЭНХБОЛЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЖ ЭНХБОЛДЫН АРД АЖИЛАХ ГЭСЭН САНАА ДАХИН САНАЛ ӨГНӨ ГЭЖ АРД ТҮМЭН БАЙХГҮЙ ЗААВАЛ ЭНХБОЛДЫГ ГАРГАХ ГЭСЭН СЕХ САНАА ШҮҮ БИТГИЙ ХУУРТ МАН АН ХЭЧ ГАРАХГҮЙ

  • ЗОЧИН (43.242.243.224)

    2017-07-05

    УГААСАА СОНГОЛТ БАЙХГҮЙ ШД ДАХИН СОНГШУУЛЬ ЯВУУЛЖ ТЭНЭГТЭЖ ЭНХБОЛДЫГ ХҮЧЭЭР ГАРГАХ САНАА СЕХ Д БАЙНА ХЭЗЭЭЧ БҮТЭХГҮЙ ТЭГВЭЛ АРД ТҮМЭН БОСОХ БОЛНО ШҮҮ САНУУЛЖ БАЙНА ЗААВАЛ ЭНХБОЛДЫГ ГАРГАХ ГЭЭД СЕХ УЛААРЧ АЛБАН ТУШААЛ АВЧ СЕХ ГАРЧ ӨӨР ТӨРИЙН АЖИЛД ОРОХ ГЭСЭН САНАА ШҮҮ ХУДЛАА АЖИЛАА ӨГЧ ЭНХБОЛЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЖ ЭНХБОЛДЫН АРД АЖИЛАХ ГЭСЭН САНАА ДАХИН САНАЛ ӨГНӨ ГЭЖ АРД ТҮМЭН БАЙХГҮЙ ЗААВАЛ ЭНХБОЛДЫГ ГАРГАХ ГЭСЭН СЕХ САНАА ШҮҮ БИТГИЙ ХУУРТ МАН АН ХЭЧ ГАРАХГҮЙ

  • Gxd (202.131.238.35)

    2017-07-05

    Үнэхээр намууд ард түмний хүсээд байгаа хүнийг гаргаж ирж чадахгүй байна .Нөгөө л улиг болсон газарын наймаачин , хулгайч луйварчидаа гаргаад л ирэх юм.Сонгохгүй очихгүй байхаар дахин сонгуул болоод ард түмний мөнгө хайран санагдах юм. Сонгууль хүчингүй болсон тохиолдолд сонгуулийн шууд зардалыг нэр дэвшүүлж байгаа тухайн намууд хариуцдаг болбол зүгээр юм биш үү? Хүнээ сонгож чадаагүй хариуцлагаа нам нь л хүлээг л дээ? Алийн болгон ард түмний халаасыг хоосолж байх юм бэ?

  • СЕХ ШУДАРГА БИШ ӨГӨХ АЛБА БАЙХГҮЙ (43.242.243.224)

    2017-07-05

    БИТГИЙ ХУЦ ЕСТОЙ ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ САНАЛ ӨГНӨ ГЭЖ БАЙХГҮЙ СЕХ ШУДАРГА АЖИЛДАГ БИШ ГАР ХӨЛ БОЛЖ ЯВДАГ БЯЛДУУЧ ЛАЛАРУУД СОНГОЛТГҮЙ СОНГУУЛЬ МАН АН ЯГ АДИЛХАН МӨНГӨӨР АРД ТҮМНИЙГ ЗОДОЖ ГАРНА ГЭВЭЛ ЕСТОЙ САЛААВЧ ӨГНӨ МАЙ ХЭН ХЭН НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭЖ БАЙХГҮЙ ХАРИН ШОРОНД ОРОХ ЕСТОЙ ЛАЛАРЫН ЛУЙВАРЧИД ШД МАЙ САЛААВЧ БАГДАН ШҮҮ СОДМОНЦЭРЭН ХУЛГААЧ МИНЬ

  • энхболдыг ялуулах бол бүү тайлбарла (122.201.21.214)

    2017-07-04

    энхболдыг ялуулах гэж бгаа бол бүү тайлбарла. тэгээд дахин сонгууль зарлаж үндсэн хуульд өөрчлөлт оруулж уих-аас энхболдыг сонгог

  • сайн тайлбарла. (122.201.21.214)

    2017-07-04

    таны хэллэг ойлгомжгүй бна. тв-ээр хэд удаа самбар дээр бичиж бгаад тайлбарлаад өгөөч. танай үүрэг .зовж бгаа бол. тайлбарла.

  • зочин (202.179.24.215)

    2017-07-04

    Ирц хүрлээ гээд яах юм, Сонгуулийн Хороо Эрх баригчиддаа хуйвалдаад замаас нь будлиантуулаад байх юм чинь, Угаасаа л ойлгомжтой шүү дээ, МЭнхболдыг ялуулахын тулд Сонгуулийн Хороо ажиллаж байгаа нь саяны өнгөрсөн Сонгуулиар харагдасан шүү дээ,

  • ИРГЭН (202.72.245.198)

    2017-07-04

    ЗА ӨВГӨӨН ДАХИАД Л ИЛБЭЭ ХИЙГЭЭД БҮХ ЮМ ЖИН ТАН БОЛГОЧИХ ТЭГЭХГҮЙ БОЛ ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХАД УЛАМ Л БАГА ХҮН ИРЖ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ЮМ БОЛНО. АЛЬ НЬ СОНГОГДОХ НЬ БИДЭНД ҮНЭНДЭЭ ПАДЛИЙГҮЙ ШҮҮ ДЭЭ

  • (202.21.124.21)

    2017-07-04

    энэ 2ын хэн нь Монголдоо Монголсуудыг сайхан амьдруулж чадахгүй юм чинь ЦАГААН СОНГОЛТ хийж арай дээр хүн нэр дэвшэсэй гэж хүлээх л байна да

  • bolio (203.91.117.8)

    2017-07-04

    Sodnom uvgun, har mashin 2 S0dnom uvgun har mashin 2 mongoloos *****

  • Зочин (202.70.46.230)

    2017-07-04

    Энхболдыг ялан ялтал дахин дахин санал хураана гэж ойлголоо.

  • Зочин (202.131.244.194)

    2017-07-04

    Монгол төр сонгуулиа хийж чадахгүй байгаа нь сонгогчдын итгэл алдарсаных. Олон толгойтой могой шиг хоорондоо бие биеэ хэмлэсэн муухай улстөрчид хямралыг дэгдээгчид гэж дүгнэе.