Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар маргааш санал авна

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтыг орон даяар энэ сарын 7-нд явуулахаар болсон.

 

Тэгвэл маргааш СЕХ-ноос зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Сонгуулийн тухай хуулийн дагуу, эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон, Дайчилгааны тухай хуулиар нийтийн дайчилгаанд хамрагдсан иргэд ийнхүү зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх юм.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд гадаадад байгаа иргэдийн саналаа өчигдрөөс эхэлж өгсөн бөгөөд санал авах ажиллагаа өнөөдөр 22 цагт дуусах аж.

 

                                                                                                                                                                       Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)