Сөүл хотод сонгуулийн ирц, иргэдийн идэвх өндөр байна
- 2017-07-05
- Улс төр
- 0

БНСУ-д ажиллаж, сурч буй 1576 иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцоно гэж бүртгүүлсэн аж. Дахин санал хураалтын өдөр хэдийгээр ажлын өдөр болж байгаа ч гэсэн Сөүл хотод сонгуулийн ирц, иргэдийн идэвх өндөр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг Элчин сайдын яамны байранд долдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд 07.00 цагаас 22.00 цагийн хооронд явагдах юм.

Иргэд санал өгөхөөр ирэхдээ гадаад паспорт, цахим үнэмлэхний аль нэгийг эх хувиар нь авч ирж, сонгуульд саналаа өгөх аж.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)