Д.Гантулга: Гүтгэсэн гэдгээ хүлээ гэж хэлмээр байна
- 2017-07-06
- Улс төр
- 0

УИХ-ын гишүүн Д.Гантулга өөртөө нь холбогдолтой гэж үзээд байгаа мэдээллийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ “Нэр нь тодорхойгүй хаягаас мэдээлэл ирсээр Гантулга гэдэг хүн хүчин хийсэн гээд мэдээлэл тарчихлаа. Би хэлдэгээ хэлсэн.Зургаадугаар сарын 29-ний өдөр анх мэдүүлэг авсан. Долоо хоногийн дотор мэдүүлэг гаргах эрхтэй байдаг юм байна.
Зургаадугаар сарын 12-ны өдөр намайг хүчингийн хэрэгт гүтгэсэн н. Наранзаяа болон Саранзаяа, Ичинноров нарын нэрийг өгсөн. Эмнэлэг дээр намайг очсон мэтээр бичлэг цацагдсан. Үүнийг би улс төртэй холбоотой гэж ойлгож байна. Мэдээлэл мушгигдаж байна.
Офшор данстай холбоотой мэдээлэлтэй яг зэрэг энэ мэдээлэл гарсан. Ардчилсан намын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ мэдээлэл цацагдаж байгаа нь улс төртэй холбоотой гэдгийг илэрхийлж байгаа юм. Би ямар нэгэн мөнгө хүнд өгөх битгий хэл өөрийн орон сууцгүй хүн.
Ер нь Хан хэнтий нутгаас төрөн гарч байгаа залуу улстөрчдийг хүчингийн хэрэгтэй холбож ярьдаг. Залуу улстөрчдийг улс төрийн бүлэглэл хүчирхийлж байна.Зургаадугаар сарын 11-ний орой би саунд байсан. Орой нь иргэн Ц-ийнд байсан. Өглөө нь гараад явсан. Сайтуудаар явж байгаа мэдээллээр өөрсдийнх нь өргөдлийн тайлбар байгаа. Саранзаяа болон Наранзаяа нарыг харлуулах биш цаад хүмүүстэй нь ярих хэрэгтэй.
Өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд хуулийн байгууллага надаас ямар нэгэн мэдээлэл авъя гэвэл би хэзээ ч мэдээлэл өгөхөд бэлэн.
Прокурор энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Дараагийн шатанд шилжих талаар яригдаж байгаа. Дараагийн шатанд шилжсэн ч хуулийн байгууллагад би мэдээлэл өгөхөд бэлэн.
Дүү чинь өнөөдөр намайг гүтгэж байна. Наадахаа хуулийн хариуцлагатай хийгээрэй. Тэгвэл наадахаа хууль хяналтын байгууллагад шалгуул гэж би хэлсэн. Нэг УИХ-ын гишүүнийг гүтгэдэг Баттулга нарын багийханд хандаж хэлэхэд нэг бол энэ асуудлаа хуулиар нь хэрэгжүүл, үгүй бол гүтгэсэн гэдгээ хүлээ гэж хэлмээр байна" гэлээ.
Б.Батаа

Сэтгэгдэл (1)
(150.129.140.173)
Ñагаандаа гаÑÑан Ñ Ò¯ÑиÑÑ Ð¸Ð¹Ð»ÑÐ³Ñ Ð±Ð½Ð° даа. Ñ Ò¯Ò¯Ñ Ñд наÑнааÑаа Ð°Ð¹Ð»Ð°Ð°Ñ Ñ ÑÑÑж ÑÐ²Ð°Ñ Ð´Ð°Ð° Ð¾Ñ Ð¸Ð´Ñг Ñ Ò¯ÑиÑÑ Ð¸Ð¹Ð»Ð´Ñг донÑой блооо ÑÑ, нам ÑÐ¸Ð½Ñ Ñ Ð°Ð¼Ð³Ð°Ð°Ð»Ð°Ð°Ð´ Ñ ÑÑÐ»Ð¸Ð¹Ð½Ñ Ð°Ð½ Ñ ÑÑÑгÑÑÑ Ð³Ò¯Ð¹ болгоÑÐ¸Ñ Ð»Ð¾Ð¾ гÑÑд Ñвна гÑж ÑÐ°Ð½Ð°Ñ Ñн Ñ ÑÑÑггүй...... ÑÑнгÑÑийн гÑÑгÑÑл Ñ Ò¯ÑÑÑнÑ...