Ж.Мөнхбат: Хүүхдийн мөнгөө өнөөдөр 17.00 цаг гэхэд шилжүүлж дуусгана

 

        Засгийн газрын шийдвэрээр хүүхдийн мөнгө буюу 20 мянган төгрөгийн тэтгэмжийг 403 мянган хүүхдэд нөхөн олгохоор болжээ.

 

Хүүхдийн мөнгийг олгохдоо энэ оны 1-7 сарын мөнгийг олгох бөгөөд үүнд зарцуулагдах 48.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлсэн аж. Энэ мөнгө өнөөдөр 17.00 цаг гэхэд иргэдийн дансанд шилжиж дуусах юм байна. Олон хүний мөнгө шилжиж байгаа учраас бага зэргийн хугацаа алдаж байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэллээ.

 

Харин хүүхдийн мөнгөө авч байгаа иргэдийн долдугаар сарын мөнгө болох 18.7 тэрбум төгрөгийг маргааш 14.00 цагаас шилжүүлэх бөгөөд маргааш гэхэд бүх мөнгө шилжиж дуусна гэв.

 

Мөн шинээр төрсөн хүүхдийн мөнгийг авахын тулд өөрт ойр байгаа дурын банкинд өргөдөл өгч, данс нээлгэн авах боломжтой аж: Нэн яаралтай маргааш өглөөнөөс өмнө дансаа нээлгэх хэрэгтэй гэдгийг Ж.Мөнхбат хэллээ.

 

Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (202.9.43.64)

    2017-07-07

    хүүхэд хуурах гээд энхболдыг хуурчихлаа, болж ха ха

  • (202.9.43.64)

    2017-07-07

    мөнхбат гэж энэ хоригдол юу хуцаад байгааюмбэ? хуучин өгч байгаагүй юмуу? нэг бол хувьаасаа өгөх гээд байгаа юмуу?

  • erhem (112.72.11.119)

    2017-07-06

    Omnoh onii 6-12 sariin mongiig hezee ogoh yum be?

  • эрхэм (112.72.11.119)

    2017-07-06

    Өмнөх оны 6-12 сарыэ мөнгийг хэзээ өгөх юм бэ?

  • (202.21.116.2)

    2017-07-06

    nuhun olgono l geed bsan, zugeer gants sariin l mungu ugch bgaan baina shdee, hudlaa songuuliin umnu ingej shuud bus avilgal uguhuu bolioch