Нийслэлийн автозамын зарим уулзваруудыг өргөтгөж байна

Улаанбаатар хотын хэмжээнд зам засварын болон бүтээн байгуулалтын ажлууд ид үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн нутаг “Өгөөж” ХК-ны уулзвар, “Авто_плаза” төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн нутаг “Оргил” худалдааны төвийн уулзвар, Зайсангийн уулзвар, ХААИС-ийн зүүн хойд уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна.

Иймд эрхэм жолооч, явган зорчигч та хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, бие биедээ хүндэтгэлтэй хандан замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)