Нийслэлд шүлхий өвчин гарч, мал амьтдыг гаргалаа
- 2017-07-31
- Улаанбаатар
- 0

Нийслэлийн СХД-т малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний голомтыг таслан зогсоох зорилгоор тус дүүргийн нэгдүгээр хорооны 11 дүгээр хэсгийн долоон өрхийн 106 толгой үхрийг хүн амын нягтрал суурьшлын бүсээс шилжүүлжээ.
Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм.
Адуунаас бусад мал буюу салаа туурайтай зэрлэг амьтад уг өвчнөөр өвчилдөг байна. Өвчний нууц үе 1-14 хоног аж.
Тэгвэл, малын гэх тодотголтой шүлхийн вирүс хүнд ч халдварладаг. Шүлхийн вирүс хүний хувцсан дээр гурван долоо хоног амьд байдаг учраас тухайн хүн энэ хугацаанд очсон газар бүхнийхээ малд өвчин халдааж чадна. Ийм учраас шүлхийгээр өвдсөн мал амьтанд үзлэг, шинжилгээ хийдэг буюу шүлхийн вирүсийн судалгаа хийдэг мэргэжилтнүүдийг, мал аж ахуй эрхэлдэг газруудаар очихыг нь тодорхой хугацаагаар хориглодог журамтай. Хүний шүлхий харьцангуй ховор тохиолддог учраас уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн талаарх баримт анагаах ухааны түүхэнд маш тодорхой тэмдэглэгдэн үлддэг аж. Ер нь хэвийн үйл ажиллагаатай хүн шүлхийгээр өвдвөл хүндрэх нь бага байдгаас гадна уг өвчин хүнээс хүнд дамжин халдварлахгүй юм байна.
www.unen.mn

Сэтгэгдэл (3)
(43.242.243.30)
ÐÐ½Ñ Ð¼Ð°Ð»Ð°Ð° Ñ Ð¾ÑÐ¾Ð¾Ñ Ð³Ð°ÑÐ³Ð°Ñ ÑÐ°Ð»Ð°Ð°Ñ Ð°Ð¶Ð¸Ð» Ñ Ð¸Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹ Ñм Ð±Ð°Ð¹Ñ Ð´Ð°Ð°
(43.242.243.30)
ҮүнийгÑÑ ÑÑгÑлÑÑ Ð°Ñга Ñ ÑмжÑÑ Ð°Ð²Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ Ñм даа. Ðдоо Ñ Ð³ÑÑÑн Ñ ÑдÑн албан Ñ Ð°Ð°Ð³Ñ, Ñагдаа Ð½Ð°Ñ Ð¸ÑгÑдийг оÑÑÑлж гаÑÐ³Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ даÑамÑалж байгаа Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð¾Ð¾Ñ Ð½Ó©Ð³Ó©Ó© Ò¯Ñ ÑÑ, адÑÑ, Ñ Ð¾Ð½Ñ Ð±ÑлÑидÑгÑÑÑÑÑ Ð±ÑлÑÑÑд л өвÑнөө ÑаÑаагаад Ñг Ñ ÑÑÑинааÑаа байж байна.
Ð¥Ð¾Ñ Ð¸ÑÑ Ð¾Ð³Ñ (43.242.243.30)
ÐÑÐ½Ñ ÑÐ°Ð¹Ñ Ð°Ð½ Ñагийн ÑÓ©Ó©Ñ Ó©Ð½ Ñ Ð¾Ð½Ð¾Ð³Ñ Ð·ÑÑландаа гаÑÑ Ñ Ò¯Ò¯Ñ Ð´Ò¯Ò¯Ð´ÑÑ Ð½Ð°Ñ ÑÐ°Ð»Ñ Ð¸Ð½Ð´ ÑоÑинÑÑÐ»Ð°Ñ ÑÐ¼Ð°Ñ ÑÐ°Ð¹Ñ Ð°Ð½ гÑÑÑ.ÐÐ°Ð°Ð½Ñ Ñ ÑÑÐ»Ñ Ð´Ò¯ÑÑм жÑÑмÑг Ñландаа гиÑгÑÑÑн даваÑÑан баÑÑÑÑд ÑÑÑÑÐ¸Ð°Ñ Ñ Ð¾Ð½Ñ, азаÑÐ³Ð°Ð°Ñ Ð°Ð´ÑÑ Ñ ÑдÑн аÑван үнÑÑ ÑÑгал, Ð±Ò¯Ñ ÑÑвай Ò¯Ñ ÑÑÑÑ Ñ Ð¾ÑÑн бүÑд оÑÑÑлж иÑÑÑд дÑÑÑ Ð½Ñ Ð·Ð¾Ñ Ð¸Ñ ÑаÑилга ÑÑÑлгаа Ñ Ð¸Ð¹Ð»Ð³ÑÑ Ð³Ò¯Ð¹ Ñ Ð°Ð»Ð´Ð²Ð°ÑÑ Ó©Ð²Ñин ÑаÑааж байна