Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замыг дөрвөн эгнээ болгоно

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар өнөөдөр Улаанбаатар хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ авто замын ажлыг эхлүүлэх талаар санал тавьж, холбогдох асуудлуудыг шийдвэрлэх талаар ярилцлаа. Ийнхүү шинэчлэлийн ажил хийгдсэнээр гуравдугаар ангилалын тус зам нэгдүгээр ангиллын зам болж өргөжих юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.42.129)

    2017-08-05

    Хэзээ эхлэх нь бас л тод биш байна. Гадна дотны жуулчид, зочид гийчдийн хамгийн их зорчдог амь насанд эрсдэлтэй энэ зам хэзээ эхлэх вэ гэдэг л чухал. Олон срнгуульд олонч дарга нарын худлаа амлалт, малийсан зурагнуудыг харж залхаж байнадоо.