Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын газар чөлөөлөлт хийгдэж байна

 

        БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Нийслэлийн Газрын алба болон Баянзүрх дүүргийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна.

 

Уг авто замын нөлөөлөлд нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байна. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 34 нэгж талбарыг чөлөөлж, өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй 27 нэгж талбарт нөхөх олговрын үнэлгээ хийгдэж, зөвшилцөх шатандаа явж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • х (103.10.21.81)

    2017-08-22

    төрийн нэрээр хүний өмч дээрэмддэгээ МАН хэзээ болих вэээ