“City cup” шилдгээ тодруулна

Монголын боулинг сонирхогчдын холбоо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Big Entertainment” компанитай хамтран гурав дахь жилдээ “City Cup” тэмцээнийг зохион байгуулж байна.Монголын боулинг сонирхогчдын холбоо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Big Entertainment” компанитай хамтран гурав дахь жилдээ “City Cup” тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээний урьдчилсан шатны тоглолт өнгөрөгч амралтын өдрүүдэд “Big Bowling” төвд болж, 40 гаруй байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс шигшээ тэмцээнд хүч үзэх 16 багийн нэр тодорчээ. Тэмцээний шилдгийг энэ сарын 29-нд шалгаруулна. Монголын дартсын холбооны баг, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн II баг, “Бэст Дизайн” компанийн баг, ТЭЦ-3 компанийн I баг зэрэг хүчтэй тамирчид өрсөлдөх тэмцээний шагналын сан 10 сая төгрөг юм байна.

Б.Сийлэн
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)