Хүүхдийн мөнгөөр томчууд улс төр хийдэг

 

        Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох санааг анх АН-ынхан гаргаж, улмаар УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авч байлаа. МАН ч 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан юм. Гэвч засаг автал бодит байдал дээр санхүүжилтгүй болсон, мөн ОУВС-гийн шаардлага дор Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгтээ буюу нийт хүүхдийн 40 хувьд олгож байв.

 

Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар МАН-ын нэр дэвшигч хоёроор гарч ирснийг Хүүхдийн мөнгийг хэсэгчлэн олгож эхэлснээс боллоо гэж тус намынхан дүгнэсэн байдаг юм. Тийм учраас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан нар Засгийн газрыг  хүүхдийн мөнгөө хүүхэд бүрт олгож эхлэхийг шахаж байжээ. Энэ цаг үед эдийн засаг өсч, төсвийн орлого сүүлийн 4 жилд анх удаа 530 гаруй тэрбум төгрөгөөр давсан байсан юм. Иймд намын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер болон сошиалын баг хариуцсан штабын дарга нар болох дээрх хоёр эрхмийн шаардснаар Засгийн газар хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох шийдвэр гаргасан юм.

 

Тухайн үед МАН-ын бүлгийнхэн Засгийн газрын дээрх шийдвэрт талархаж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа хэмээж байжээ. Гэтэл өнөөдөр Засгийн газрыг огцруулах үндэслэлд “хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож төсвийн хууль зөрчсөн” гэжээ. Өөрөөр хэлбэл, гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар хүүхдийн мөнгөөр дахиад улс төр хийж эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахаараа хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгсөнгүйгээс боллоо гэнэ. Засгийн газрыг огцруулахаар санаархах болохоороо хүүхдийн  мөнгийг бүх хүүхдэд олголоо гэж буруутгана.

 

Монголын улстөрчид хүүхдийн мөнгө нэрийн дор хүүхдээр ингэж улстөр хийдэг болжээ.

 

Н.БАЯР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • иргэн (122.201.26.238)

    2017-08-24

    Энэ банди одоо хэнбэ Оюунэрдэнэ.Энэ нөхрийг хөө намаасаа зайлуул АН-д орж Арвиндана л биздээ.Яаж цорволзохыг нь хар.Оюунэрдэнэ Аюурсайхан 2-р туг тахих цаг нь болсон байна шүү МАН-хаан.Ийм уйваагүй залуучууд түүхт намыг шинэчлэж чададаггүй байхгүй юу даа.Эд нараа шинэчилүүлж доошоо орохгүй шүү.Та нартай наргүй МАН шинэчлэгдэхээ болохоор шинэчлэглэнэ за битгий худлаа жүжиглээд бай.Та нарын улстөрийн ажил энэ бичиг өгсөнөөс эхлээд дуусгавар болж байна гэдгийг сануулье.Ан-д ороод сайн явахыг чинь үгүсгэхгүй.Зүгээр МАН-г орхиод явдаа нэр төр ажил албыг чинь баастаад байгаа намд байх ямар шаардлага байгаа та нар зайлдаа.

  • (202.179.7.108)

    2017-08-24

    olgoson byryy bish. amlasnaaraa ehnees n ugsun bol zuw baqilaa ,songyyld yalah l baisan, tughgyi gecheed genet tylgaj ugsun n ye dyn uguugyi, aldaag ehnees n l gargasan