Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгсөн гэдэг нь ташаа мэдээлэл гэв
- 2017-09-05
- Улс төр
- 1

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр УИХ-ын даргад огцрох өргөдлөө өгсөн гэж ташаа мэдээлэл гараад байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрох #Өргөдлөө өгсөн гэж үндэслэлгүй худлаа мэдээ шүү. Сэтгүүлчид, сошиалчид минь үнэнийг бичиж байна уу!!!
Зохион байгуулалттай улс төрийн мэдээ, төлбөрт мэдээнд ч гэсэн хэм хэмжээ, хязгаар гэж байх ёстой. Энэ худлаа мэдээнээс Эрдэнэбат гэж хувь хүн хохирох уу, Монгол Улс хохирох уу гэдгээ бас бодмоор. Хүмүүс, ялангуяа манай сэтгүүлчид Медвеедевийн тухай иймэрхүү худлаа жиргээ ямар үр дагавар авчирсыг мэддэг л байх” гэжээ.

Сэтгэгдэл (1)
(66.181.190.24)
ЕНЕЕДЕР МАРГААШ ОГЦРОХООС ХОЙШ 1 ЕДРИЙН НААНА ЦААНА ЯЛГАА ЮУ БАЙНАА ЕГЧИХГУЙ