МАН-ын бүлгийн гишүүд Удирдах Зөвлөлийн тогтоолдоо хэрхэн хандахыг харах л үлдлээ

                             

 

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж  Засгийн газрыг огцруулах эсэх  асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхой шалтгааны улмаас завсарлага аваад байгаа.

Засгийн газрыг огцруулах асуудлыг урьд нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн ч дэмжлэг аваагүй. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа нэгтгэхээр хурлын тов зарласан ч  гарын үсэг зурсан 31 гишүүн  хуралд оролцохоос татгалзсан учир бүлэг дээр энэ асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байгаа.

Аливаа асуудалд эрэмбэ дараалал гэж бий.  Энэ дагуу Засгийн эрхийг дангаар барьж буй намын хувьд дээрхи асуудлыг МАН-ын удирдах зөвлөл дээрээ хэлэлцэж УИХ дахь намын бүлэгтээ чиглэл өгөх тухай тогтоолыг баталсан.  Ийм тогтоол гаргаж байгаа нь намын дүрмийнхээ тодорхой заалт ишлэлийг удирдлага болгосон хэрэг.

Удирдах зөвлөлийн тогтоолоор  УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын олонхийг бүрдүүлж байгаа МАН-ын бүлгийнхээ хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэх чиглэлиийг өгөөд байгаа. Түүнчлэн Монгол Улсын эдийн засагт бий болсон нааштай хандлагыг хадгалах, намын эв нэгдлийг эрхэмлэн улстөрийн шийдвэр гаргахдаа намын дүрмийн хүрээнд зөвшилцлийг чухалд үзэхийг сануулсан.

Гэвч өнөөдөр нээгдсэн ээлжит бус чуулган завсарласаны дараа хойно хойноосоо цуварсан хэвлэлийн Бага хурлууд үргэлжлэв. 

Ерөнхий сайдын хувьд асуудал хэрхэн шийдэгдэхээс үл хамаарч миний нэр төртэй холбоотой гүтгэлэгийг нэг мөр шалгаж шийдэж өгнө үү гэсэн хүсэлтээ УИХ-д тавьсан. Энэ дагуу бүлгийн ахлагч Д.Хаянхярваа завсарлага авах саналаа илэрхийлснийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч түр   завсарлуулаад байна. Үйл явдлын өрнөл нь ердөө энэ. 

Харин үүний араас чулуу шидсэн олон мэдэгдэл мэдээлэл хөвөрлөө. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэвлэлийн хурал зарлаж, УИХ-ын даргыг хууль зөрчлөө хэмээн мэдэгдээд байна. Мөн АН-ын бүлгийн дарга ч дуу хоолойгоо нэгтгэв.

Гэхдээ ээлжит чуулган болдогоороо болж асуудлаа хэлэлцдэгээрээ хэлэлцэх нь тодорхой. Харин асуудлын гол нь МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд, тэр дундаа Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан 31 гишүүд намынхаа удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг хэрэгжүүлэхэд хэрхэн хандах нь вэ гэдгийг л харах үлдлээ.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • АХ (122.201.22.163)

    2017-09-06

    Засгийн газрын асуудлыг УИХ-аар хэлэлцэж, үүрэг даалгавар өгөх нь зүйтэй. Харин засгийн газрыг огцруулах санал гаргасан нэр бүхий гишүүд сонгогчдыг төлөөлж байгаагийн хувьд СОНГОГЧИДТОЙ зөвлөлдөх ёстой гэж санагдаж байна. Ард түмэн Их хурлын гишүүд, УИХ-аар төлөөлүүлж төр, загсийн газрын үйл ажиллагаанд оролцох эрхтэй гэж бодож байна. Тийм учраас сонгогчидтой зөвлөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Би буруу бодоод байна уу?

  • МАН-ын гишүүн (59.153.115.241)

    2017-09-06

    МАН-ын бүлгийнхээ хуралд суухгүй, Удирдах зөвлөлийн шийдвэрийг үл тоож, зөвшилцлөөс зугатааж байгаа гишүүд хаана бана вэ? Үнэндээ Засгийн газрыг огцруулах бодитой шалтгаан байхгүй. Огцруулаад шинээр байгуулагдах ЗГ өмнөхөөсөө сайн ажиллах баталгаа бас байхгүй. Яг үнэндээ буй болсон хагарлын улмаас тэр засаг урагшаа гишгихгүй дээ. Бүрэн эрхийн үлдсэн хугацаанд МАН-хан яг өнөөдрийнх шиг бүлэг дээрээ ч нэгддэггүй, Засаг дээрээ ч хамтардаггүй хуваагдал, хагарал явсаар АН-ын тоглолтод орж 2020 оны сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээнэ. За бүгдэд М.Энхболд буруутайм байж. Түүнээс намын даргыг нь авчих. Бас Нямкаг УИХ-ын дарга болгоод байрыг нь сольчих. ЗГ-ын гишүүдийн 40 хүртэл хувийг мэргэжлийн болгоод өөрчилчих. Тэгээд бодлого, үйл ажиллагаагаа чамбайруулаад яв л даа Та нар. Одоо ЗГ огцорвол МАН улс төрийн хүчний хувьд олон хуваагдаж Үндэсний тэргүүлэх намын нэг байхаа болино. Энэ бүхний хариуцлагыг гишүүд, дэмжигчид бидний өмнө хэн хүлээх вэ.