Баянзүрх дүүрэгт нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгчөөр Д.Энхтөрийг томиллоо

              

Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой маргаантай асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, төрийн ажлыг гацаалгүй явуулах зорилгоор тус дүүрэгт Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгчөөр Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч- Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрийг томиллоо. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд Баянзүрх дүүрэгт очиж, хотын даргын захирамжийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч Д.Энхтөр нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН олон АН-аас сонгогдсон, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгчдийг хамтран хуралдуулж, тус дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх үүрэгтэй юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)