УИХ-ын гишүүн Н.Оюундарь БНХАУ-ын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өнөөдөр (2017.09.07) БНХАУ-ын Жөзян мужийн Ханжоу хотын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл хийгээд, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах үүд хаалга нээлттэйг хэлэв.

Уулзалтаар талууд эрчим хүч, барилга, мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцон, хоёр улсын хувийн хэвшлийн байгууллагуудыг холбох чиглэлд цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

 
 
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)