Г.Тулга: Нийслэлчүүд цахилгааны хязгаартайгаар хөнгөлөлт эдэлнэ
- 2017-09-15
- Улаанбаатар
- 2

Агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэхээр шийдвэрлэсэн билээ. Уг шийдвэрийн дагуу энэ жил хэчнээн айл өрхийг хамруулах талаар Эрчим хүчний яамны мэргэжилтэн Г.ТУЛГААС зарим зүйлийг тодрууллаа.
-Шөнийн тарифыг хөнгөлөх бүсийг тэлэхээр болсон. Нийслэлээс гадна орон нутгийн айл өрхийг хамруулах уу?
-Төвийн системд холбогдсон нийслэл болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрыг хамруулна. Хөнгөлөлтөд багтсан өрх энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31 хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл цахилгаанаа тэг төгрөгийн тарифаар хэрэглэнэ. Гэхдээ нийслэлчүүдийн хувьд дээр заасан хугацаанд хязгаар тайгаар хамрагдах юм.
-Хязгаартайгаар гэхээр юу гэсэн үг вэ. Нийслэлчүүд маань 100 хувийн хөнгөлөлт эдлэх хэвээрээ юу?
-Тийм ээ, хэвээрээ. Гэхдээ интернэт дата эрх гэдэгтэй адил хязгаар тогтоосон гэсэн үг. Тодруулбал, 220 вольтын хэрэглэгч сард 700 киловатт цагийг үнэгүй хэрэглэх юм. Харин орон нутгийн айл өрх сарын хязгааргүйгээр 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ.
-Нийт хэчнээн мянган айл өрхийг цахилгааны хөнгөлөлтөд хамруулах вэ?
-Нийслэлийн 112 мянга орчим өрхийг цахилгааны хөнгө лөлтөд хамруулна. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, шөнийн тарифт тоолуур суури луулсан айл өрхүүд уг хөнгөлтөд хамрагдаж байгаа юм. Хэрвээ гэрээгүй бол хамрагдах боломж гүй. Гэхдээ харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан гэрээгээ шинэчилснээр хөнгөлөлт эдлэх боломж бүр дэнэ.
А.Даваа

Сэтгэгдэл (2)
(27.123.214.84)
шөнийн тарифийг 100 хувь тэглэнэ гэхээр нь итгээд шалны халаалт тавиулсан чинь бас л хуурчихлаа. Хууль, тогтоолуудыг доод шатанд хаа нэгтээ заавар журам гаргаад өөрчилчих юм . Хууль , ЗГ-ын тогтоолоос дээгүүр дүрэм заавар гаргаж болдог юм уу. Сард 700 квт гэдэг чинь бага ш дээ Үүнийгээ 30 хоногт хуваая. хоногт 23 квт оногдоно.Манайх шалны халаалт цагт 4,5 квт тог зарцуулна гэсэн. Тэгэхээр хоногт 5 цагаас илүү бол төлбөртэй юм бна. Тэглэнэ л гэсэн бол тэглэх л ёстой бусуу. За за нүүрсээ л түлэхээс дээ .
ЗОЧИН (122.201.22.218)
ШӨНИЙН ТАРИФЫГ 100% ТЭГЛЭНЭ ЭНЭЭ ТЭРЭЭ ЧИНЬ ЯАЧИХАВ АА? НОВШНУУД АА?