МАН-ын Бага хурал эхлэх гэж байна

 

МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордондоо хуралдаж байна. Удирдах зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвших хүнээ тодруулж, өнөөдөр товлогдоод байгаа намын Бага хуралдаа оруулах учиртай.

Намын Удирдах зөвлөлөөс У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын нэрийг оруулах чигтэй байгаа аж. Уг нь МАН-ын Бага хурал руу У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин нарын нэрийг оруулахаар урьдчилсан байдлаар тохироод байсан. Үүн дээр Н.Энхболдын нэр нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ тэрбээр заалнаас нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн  бололтой.

Ямартай ч энэ гурван нэр дэвшигч Бага хурал дээр яригдах нь тодорхой болж байх шиг байна.  Одоогоор Удирдах зөвлөлийн хурал тараагүй байгаа бөгөөд Бага хурлын гишүүд  цугларч эхлээд байна.

 

Б.Тэргэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)