МАН-ын Бага хурал хуралдаж эхэллээ

МАН-ын Бага хурал дөнгөж сая эхэллээ. Бага хурал Эв нэгдэл, Хариуцлага, Шударга ёс уриан дор хуралдаж байна.

Бага хурлыг Боловсролын сайд асан С.Төмөр-Очир удирдаж, дэд даргаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар ажиллахаар боллоо.

Бага хурлын өмнөхөн МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хурал нь дөнгөж сая дууссан. Хурлаас  Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлаар нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхээр болсон юм.

МАН-ын Бага хурлаар нэр дэвшигчдийг хэлэлцэж, нууц санал хураалтаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. Улмаар ирэх сарын 2-нд болох намрын чуулганаар батламжилна.

Д.Золбоо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)