М.Энхболд: Засгийн газрыг огцруулсан нь муу үр дагавар бүү дагуулаасай

МАН-ын IX Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд хаалттай горимоор үргэлжилж байна. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл танилцуулж байгаа талаар бид мэдээлсэн. Тэрээр Засгийн газрыг огцруулсан асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж байна.

Энэ талаар М.Энхболд “МАН үнэмлэхүй олонх болчихоод анх удаа Засгийн газраа огцруулж байна. Уг нь бид энэ асуудлыг арай өөрөөр шийдэх гээд Удирдах зөвлөлийг хоёр удаа, УИХ дахь МАН-ын бүлгийг хэд хэдэн удаа хуралдуулсан. Засгийн газрыг огцруулах сайн, муу хоёр талтай. Энэ удаагийнх муу үр дагавар бүү дагуулаасай” хэмээв.

Мөн түүнчлэн тэрээр илтгэлдээ намынхаа боловсон хүчний бодлогын талаар онцоллоо. Тодруулбал, 2016 оны сонгуулийн дараа шинээр ажилд томилогдсон хүмүүсийн 51 хувь нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийн санал болгосон хүмүүс байсан гэсэн юм. 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.106.151)

    2017-09-25

    Mongol uls chinii huzriin togloom bish shuu Haltmaagiin haltar bandia. Yum buhen chinii sanasnaar bodogguig medreh udur ireh bailgui. Ih dalchiganaj baij amaa bariv