МАН-ын Бага хурал түр завсарлалаа
- 2017-09-25
- Улс төр
- 0

Өнөөдөр 12.00 цагийн үед эхэлсэн МАН-ын Бага хурал өдөр 15.00 цагийн үед завсарласан. 15.00 цагаас хойш тасралтгүй хуралдаж байгаад дөнгөж сая завсарлалаа. Тодруулбал, 20.30 цаг хүртэл завсарлаад байна. Өдөр ирц хангалтгүй буюу 331 гишүүнээс 180 нь л ирээд байсан бол 20.00 цагийн байдлаар 280 гаруй болсон хэмээн эх сурвалж мэдээллээ.
Өнөөдрийн Бага хурлаар МАН-ын даргын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас оролцсон байдалд дүн шинжилгээ хийсэн Намын Хяналтын Ерөнхий хорооны дүн мэдээлэл, Ирэх арваннэгдүгээр сарын 20, 21-нд хуралдах МАН-ын ээлжит Их Хурлын хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хэлэлцүүлж батлах, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох асуудал орж байна.
Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар нэр дэвшээд байгаа юм.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)