Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж байна

 

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Хуралдаан 21.00 цагийн үед 30 минут орчим түр завсарлаад, орсон байна. Хуралдаан эхэлснээс хойш нийт 100 гаруй гишүүн үг хэлэх эрх авч, хуралдааныг нэлээд сунжруулсан байна. Маш олон гишүүд үгээ хэлж, цаг нэлээд орой болсон тул үлдсэн 10 гаруй гишүүнийг болиулж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудалдаа орсон байна.

Яг одоо Ерөнхий сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар өөрсдийн гаргасан мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм байна. Ингээд нэр дэвшигч тус бүрээс Бага хурлын гишүүд асуулт асуух аж. Эцэст нь нэр дэвшигчийг тодруулах нууц санал хураалт болно гэж эх сурвалж мэдээлж байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)