Ерөнхийлөгчид Ерөнхий сайдын нэрийг зөвшилцөхөөр өргөн барив

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр 13.30 цагт Ерөнхий сайдын нэрийг зөвшилцөхөөр өргөн барив.

УИХ-ын дарга М.Энхболд энэ үеэр “Энэ есдүгээр сарын 25, 26-ны өдөр болсон МАН-ын есдүгээр Бага хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлсэн. Ингээд Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа Ухнаагийн Хүрэлсүхийн анкет, материал, хурлын шийдвэрийг өргөн барьж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг баримт, материалыг хүлээн аваад нэг цагийн дараа хариу хүргүүлэхээр болов.

Ерөнхий сайдын нэрийг зөвшилцөхөөр өргөн барих үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (120.16.45.10)

    2017-09-27

    УИХ батлахгүй бол яана