МАН-ын бүлэг У.Хүрэлсүхийг ерөнхий сайдад томилох асуудлыг 100 хувийн саналаар дэмжлээ
- 2017-09-29
- Улс төр
- 0

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт У.Хүрэлсүхийг Монгол улсын ерөнхий сайдаар томилох асуудлаар бүлгийн гишүүдийн байр суурийг сонссон байна. Хоёрдугаарт Монгол улсын 2018 оны улсын төсвийн талаар хэлэлцсэн байна.
Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Монгол улсын ерөнхий сайдаар томилохыг УИХ дахь МАН-ын гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн байна. 10-р сарын 02-нд УИХ-ын намрын чуулганыг нээнэ. Харин ирэх 7 хоногийн пүрэв гарагт хуралдах УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг ерөнхий сайдаар томилохоор болжээ.

Сэтгэгдэл (0)