Орон сууцжуулна гэх цахим луйврыг зогсоож чадлаа
- 2017-09-30
- Нийтлэл
- 0

“Иргэдийг орон сууцжуу лах үндэсний сан” ашгийн бус байгууллагаас иргэдийг хүүгүй зээлээр орон сууц жуулах хөтөлбөрийг хэрэг жүүлж эхэлсэн нь нийгмийг талцуулаад байна. “Жи тайм”-ын луйврын үргэлж лэл гэж эргэлзэж тээнэ гэлзсэн хэсэг байхад урьд чилгаа төлбөргүйгээр богино хугацаанд орон сууцтай болчихсон гэх хү сэлтнүүд ч бишгүй. Учир нь, тус сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөр хэний ч болов сэтгэлийг эргүүлж дөнгөхөөр аж. Тухайлбал, урьдчилгаа төлбөр шаар дахгүй, орон сууцны зээ лийн хүү төлөхгүй, насны хязгаар заахгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй болно, хамтран зээлдэгч шаардахгүй, орон сууцны м.кв хязгаарлахгүй, тус хөтөлбөрийн гишүүн нь өв залгамжлуулах эрхтэй гэсэн нь олон хүний аазгайг хөдөлгөсөн гэж болно. Орон сууцтай болох хүсэлтэй иргэдэд эн тэргүүнд тул гамддаг асуудал бол урьд чилгаа төлбөр. Цаашлаад зээлийн хүү төлөхгүй. Энэ бүхэнд хоёр сая төгрөгөө зарлагадаад ч болов азаа үзье гэх хүн гарах нь тодорхой. Тиймдээ ч Иргэ дийг орон сууцжуулах үн дэсний санд 50 орчим хүн элссэн аж. Тэд эхний удаад хоёр сая төгрөгийг тус сангийн Төрийн банкин дахь 100900438891 тоот дансанд байршуулах юм. Энэ байдлаар 100 орчим сая төгрөгийг байршуулаад байгаа аж. Тус сангийн захирал Э.Батсүх эхний хүн есдүгээр сарын 20 гэхэд байрандаа орчихно хэмээн мэдэгдэж байсан. Харин өнөөдрийн байдлаар орон сууцанд орлоо гэсэн мэдээлэл алга. Учрыг лав лавал, цагдаагийн бай гууллагын эх сурвалж “Уг асуудлыг хуулийн байгуул лагаас шалгаж эхэлсэн. Хамгийн түрүүнд бүрт гүүлсэн 50 хүнийг эхний ээлжид орон сууцанд хам руулна гэсний дагуу иргэд бие биеэсээ өрсч Төрийн банкинд хоёр сая төгрөгөө байршуулж эхэлсэн бай сан. Бид нарийвчлан шал гасны дүнд цахим луйвар байсныг урьдчилсан байд лаар тогтоож, сангийн үйл ажиллагааг зогсоож, бан кинд төвлөрүүлсэн мөн гийг эздэд нь олгож эхлээд байна” гэлээ. “Жи Тайм”-аас сургамж авсан хуулийнхан цахим луйврыг бага дээр нь дарж, олон хүн хохирохоос энэ удаад хамгаалж чадлаа. Энэ удаад гэдгийн учир нь, Иргэдийг орон сууцжуулах үндэсний сангийнхан зүсээ хувирган, байршил хаягаа өөрчлөн луйвраа үргэлжлүүлж байж болзошгүй тухай ч дуулдаж эхэлжээ. Яг л “Жи Тайм”ынхан шиг. Тэд 10 мянган хүнийг элсүүлж дөнгөсөн ба захирлыг нь баривчлах үед компанийнх нь дансанд зургаан тэрбум төгрөг бай сан гэдэг. Уг асуудлыг цаг даагийн байгууллагаас шалгаж, компанийнх нь удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэчихээд байхад салбарынх нь захирал гэх эрхмүүд утасны дугаар, байршлаа өөрчлөн бүр харилцдаг тусгай үгтэй болсон гэдэг. Энэ мэтчилэн арга нь улам нарийсаад байгаа сүлжээний луйварт өртөхгүй, орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор сэрэмжлүүлж байна. Манай хөрш БНХАУ-д гэхэд сүлжээний луйврын бизнес эрхэлбэл цаазаар авдаг хатуу хуультай. Гэтэл манайд энэ төрлийн луйврыг Монгол Улсын Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулдаг. Энэ нь сэрэмжлүүлж, сануулахаас хэтэрдэггүй байна. Харин цагдаагийн байгууллага ниргэсэн хойно нь хашгирав гэг чээр олон хүн хохирсны эцэст л арга хэмжээ авч эхэлдэг. Тиймээс хуульдаа өөрчлөлт оруулж, хариуц лагыг чангатгахгүй бол ма най иргэд гадныхны зөө лөн өгөөш болсоор, олон зуугаараа хохирсоор байх нь. Өдгөөгөөс ганцхан жи лийн өмнө “Автомашины хөтөлбөр” гэгчийг мөн хэ рэгжүүлж иргэдийг 5000 ам.доллараар шатлан элсүүлж, долоон хүний мөнгийг цуглуулан түү нээсээ нэг л хүнд машин авч өгөн бусдыг нь хохироосон. Мөн олон шатлалт мар кетинг буюу пирамид тог толцооны аргаараа “Орон сууцны хөтөлбөр” гээчийг хэрэгжүүлнэ хэмээн ир гэдийн амин чухал хэрэг цээнд дөрөөлөн луйвар хийсэн тохиолдол өмнө ч гарч байсан. Нөгөөтэйгүүр, энэ төрлийн луйвар Монголд цэцэглэж, нэгийг нь шалгаж дуусаагүй байхад нөгөө нь иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээн дээр тоглон дахин нэгийг сэддэг боллоо.
Эцсийн эцэст үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг гэдгийг хаа хаанаа санаж явахад илүүдэхгүй биз ээ.
У.Мичид

Сэтгэгдэл (0)