НИТХ 9-нд хуралдахаар хойшлогдлоо

НИТХ XI хуралдаан өглөө 10:00 цагт товлогдсон байсан ч хожуу эхэлсэн. ИТХ-ын 41 төлөөлөгч хуралдаа ирсэн юм.

Хурал эхлэхэд НИТХ дахь МАН-ын бүлгээс дахин долоо хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, ирэх даваа гараг буюу аравдугаар сарын 9-ний 10:00 цаг хүртэл хуралдаан хойшлогдлоо. НИТХ-ын даргын асуудлаар МАН нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй гэх шалтгаанаар завсарлага авах хүсэлт гаргажээ. Дахин шинэ нэр дэвшигч оруулж ирэх үү, санал тэнцсэн хоёр нэр дэвшигч дээрээ дахин санал хураалт явуулах уу гэдэг асуудалд тэд нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй гэнэ. АН-ын бүлгийнхэн үүнд сэтгэл дундуур үлдлээ.

Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох хүлээлттэй байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)